Н.Түвшинбаярын цагдан хорих хугацаа өнөөдөр дуусна

img

 

Олимпийн аварга Н.Түвшинбаяр өнгөрсөн сарын 02-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож хүнд гэмтэл учруулсан. 

 

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Түвшинбаярыг дөрөвдүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр ангид цагдан хорихоор шийдвэрлэсэн.  Тэгвэл түүнийг цагдан хорих хугацаа өнөөдөр дуусч  байгаа аж. Үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шүүх шийднэ. Харин Улсын начин Э.Энхбат одоогоор БНСУ-д эмчлүүлж байгаа юм.

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Аваргыг сулла. Та нар яаж энэ хүнээр бахархаж байсан билээ, биднийгээ баясгаж олимпийн аварга анх авчирсан гавьяаг нь төр харгалзах хэрэгтэй шүү. Оркууд бага донгосох хэрэгтэй. Хэргийг нь хууль шүүнэ биз .
2021-05-20
Amisgaag baikhal daa baikh gazar ni
2021-05-20