Япон: Монгол зэрэг долоон орны иргэдийг нэвтрүүлэхгүй

Японы Засгийн газар коронавирусийн цар тахлын тархалтыг хязгаарлах үүднээс нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон талаар Kyodo агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, тавдугаар сарын 21-ний баасан гарагаас эхлэн, Тайландад зочилсон гадаадын иргэд болон өөр зургаан орны иргэдийг Япон руу нэвтрэхийг хориглосон байна. Халдварын тархалт өндөртэй гэж үзэн, иргэдийг нь нэвтрүүлэхгүй байх шийдвэрт Монгол, Камбож, Дорнод Тимор, Шри-Ланк, Сейшелийн арлууд болон Сент-Люси гэсэн зургаан орон багтжээ.
Түүнчлэн, дээрх нэр дурдсан орнуудад сүүлийн 14 хоног зорчсон иргэдийг онцгой нөхцлөөс бусад тохиолдолд Япон руу нэвтрүүлэхгүй юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ