ШУУД: Шинээр 519 тохиолдол батлагдаж, 805 хүн эдгэрлээ

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.20/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 8133 сорьцод шинжилгээ хийснээс 519  хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 50 618 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын  461 нь Улаанбаатар хотод, 52 нь орон нутагт, 1 зөөвөрлөгдсөн, 5 нь эмнэлгээс шалтгаалах халдвар  байна. Тодруулбал, Орхонд 8, Дархан-Уулд 3, Сэлэнгэд 1, Төв аймагт 17, Архангайд 9, Сүхбаатарт 8, Говь-Алтайд 5, Завхан аймагт 1 тохиолдол  тус тус бүртгэгджээ. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 805 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 44 391 болж байна. Коронавирусийн халдварын улмаас найман хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 235 болж байна.

 

Өнөөдрийн байдлаар 3896 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 1904 хүн хөнгөн, 1343 хүндэвтэр , хүнд 539, маш хүнд 110 хүн байна. 

 

Г.Мичид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ