ШУУД: Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг таван удаагийн халз мэтгэлцээн хийхийг уриаллаа

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. АН долоо хоногийн бүрийн пүрэв гарагт 4:11 мэдээллийн цагаар тогтмол мэдээлэл хийж байгаа билээ.

АН-ын дарга М.Тулгат:
-Цар тахлын улмаас 230 орчим иргэд амь насаа алдаж, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хямарч байна. Тиймээс энэ нөхцөлд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаанд цар тахлыг нэмэгдүүлэхгүй байх үүднээс уулзалтуудаа хамтарсан байдлаар хийх. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс санал мэтгэлцээн явуулах. Таван удаа нийгэм эдийн засгийн асуудлаар таван удаагийн халз мэтгэлцээн явуулах уриалгыг дэвшүүлж байна. Сонгогчдод боломж олгох үүднээс сурталчилгааны материалаа нэгдсэн байдлаар явуулах хэрэгтэй хэмээн уриалж байгаагаа мэдэгдэв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ