Монгол Улсад амьдардаг Вьетнам иргэд 10 сая төгрөг хандивлалаа

“Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа Вьетнам иргэдийн нийгэмлэг”-ээс коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж хандив өргөлөө. Нийт 100 гаруй Вьетнам иргэд ажиллаж, амьдардаг бөгөөд эдгээр иргэдийн сэтгэлийн хандив болгож 10,200,000 төгрөгийг УОК-т хүлээлгэн өгсөн юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ