Гватемала: Шоронд үймээн гарч, зургаан хүнийг хөнөөжээ

img

Гватемалагийн Кецальтенанго шоронд хоригдлуудын дунд үймээн дэгдэж, улмаар зургаан хоригдлыг хөнөөсөн гэж тус улсын Үндэсний иргэний цагдаа мэдээлснийг  El Periodico мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, орон нутгийн цагаар тавдугаар сарын 19-ний 16 цагт болсон байна.

 

Үймээний үеэр амиа алдсан хүмүүсийн нэр болон болсон явдлын нарийн шалтгааныг тогтоогоогүй, гэхдээ энэ нь хоригдож байсан бүлэглэлүүдийн хоорондын мөргөлдөөн байсан байж болзошгүй гэж цагдаагийнхан мэдээлжээ. Хэргийн газарт цагдаагийнхан болон аврагчид, прокурорын газрын ажилтнууд ирж, нөхцөл байдлыг тогтворжуулан, хорих газар руу нэвтэрч, мөрдөн шалгах ажлыг эхлүүлэхээр болжээ. 

 

Энэ явдал гарсны дараа дахин энэ төрлийн хэрэг үйлдэгдэхээс сэргийлэхийн тулд хорих газарт нэн яаралтай хяналт тавихыг хүний эрхийг хамгаалагчид эрх баригчдад хандан уриалсан байна. Кецальтенанго шорон ердөө 900 хоригдлын багтаамжтай ч одоогийн байдлаар энд 2252 хүн хоригдож байгаа юм байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ