ВИДЕО: Өнөөдрөөс хүнсний дэлгүүр 22:00 цаг хүртэл ажиллана

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. УОК-ын шуурхай ажлын хэсэг хуралджээ.

Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг:
-Тавдугаар сарын 22-ноос эхлээд давтан тунгаа аваад 14 хоносон хүн ямар нэг шинжилгээ өгөхгүй зорчиж болно. 0-17 насны хүүхдээс шинжилгээ шаардахгүй. Улаанбаатар хотод 103 худалдааны төв байдаг. Зургаан төрлийн үйл ажиллагааг нээхээр болж байна.
-
Хүчит шонхор, Нарантуул зэрэг зах үйл ажиллаагаа явуулна.
-
Хоолны газрууд давтан тун авсан хүмүүст 50 хувийн дүүргэлттэй нээж байна.
-
Зочид буудал
-
Амралтын газрууд гэр бүлийн хүрээнд давтан тун авсан хүмүүст нээлттэйгээр үйл ажиллагаа явуулна
-
Ресторан мөн 50 хувийн дүүргэлттэй гэлээ.
Өнөөдрөөс эхлээд аж ахуйн нэгж, үйлчилгээний газрууд ердийн хуваариар ажиллана. Өнөөдрөөс бүх төрлийн хүнсний дэлгүүр 22:00 цаг хүртэл, харин ресторан 24:00 цаг хүртэл ажиллах шийдвэр гаргажээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ