Маргааш нээгдэх үйлчилгээний газрууд

УОК-ийн шийдвэрээр маргааш буюу тавдугаар сарын 22-ны өдрөөс дараах таван төрлийн үйл ажиллагааг нээгдэж, хэвийн горимоор ажиллана. Гэхдээ тухайн байгууллагуудын үйл ажиллагаа нь давтан тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд нээлттэй байхаар журамлажээ. Маргаашнаас
- Зах худалдааны төвүүд
- Ресторан, кафе, сүлжээ хоолны газар /50 хувийн дүүргэлттэй үйлчилнэ/
- Зочид буудал
- Амралтын газар
- Саун ажиллаж эхэлнэ.
Эдгээр газруудыг нээснээр үйлчилгээний бизнесийн 83 хувь нь халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх боломжтой болж байна. Тус аж ахуйн нэгжүүд E-Mongolia-ийн "Covid 19- Verify" аппликейшинийг ашиглан үйлчлүүлэх гэж буй иргэдийнхээ иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж, дархлаажуулалтын мэдээллийг нь шалгах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ