Н.Энхбаяр намаа татан буулгана

МАХН татан буугдахаар болжээ. Тус нам энэ тухай материалаа өнөөдөр 10.00 цагт Улсын дээд шүүхэд хүлээлгэн өгөх юм байна. Дараа нь хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх аж.
МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-тай нэгдэж буйгаа зарласан. Угшил, үзэл баримтлал нэг МАН-тайгаа нэгдэн, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Мөн тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга У.Хүрэлсүхийг ялуулахын төлөө ажиллана гэдгээ албан ёсоор мэдэгдээд буй юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ