Н.Энхбаярын МАХН-ыг татан буулгаж, МАН-тай нэгдсэн ТАВАН шалтгаан

img

МАХН-ыг татан буулгаж, МАН-тай нэгдэхээр өнөөдөр Улсын дээд шүүхэд бичиг баримтаа өглөө. Энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээлэл хийв.

 

 

Тэрбээр “Энэ бол Монгол Улсын улс төрийн намуудын түүхэнд болж байгаа том үйл явдал. МАХН-ын гишүүдийн ухамсар, эх орныхоо төлөө зүтгэе гэсэн сэтгэл, эв нэгдлийг илэрхийсэн хүсэл эрмэлзлэлийн эхлэл юм. Энэ шийдвэрийг гаргахдаа би анхан шатны байгууллагынхаа саналыг асууж, манай гишүүд дэмжсэн” гэдгийг хэлээд МАН-тай нэгдэхдээ хэд хэдэн шалтгааныг баримталсан гэдгээ мэдэгдлээ.

 

  1. Бид нэг түүхтэй, нэг үзэл баримтлалтай намууд. 10 жилийн өмнө бид тодорхой асуудлаар өөр өөр байр суурьтай болсон учраас хоёр нам болж, тусдаа үйл ажиллагаа явуулсан. Бид 10 жилийн хугацаанд ярьж, шүүмжилж байсан сэдвүүд хүмүүст хүрч, олон түмэн тодорхой ойлголттой болсон. Тухайлбал, МАН-МАХН-ын хооронд маргаан дэгдээж байсан МАНАН гэх улс төрийн үзэгдэл улс төрд байж болохгүй. Улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаанд хортой гэдгийг бид 10 жил ярьсан. Сүүлийн үед МАН-ын удирдлагууд энэ үзэгдлийн хор уршгийг сайн мэдэрч, тэмцэхээр боссон.

  2. Оюутолгойн гэрээ луйвар булхай боллоо, энэ гэрээгээр халхавчилсан залилан гэдгийг тухайн үед хэлж байсан. 10 жилийн дараа энэ гэрээ үнэхээр луйвал булхай болсон, үүнийг засахгүйгээр Монгол Улс хөгжихгүй гэдгийг ойлгосон. МАН-ын өнөөгийн удирдлага, Ерөнхий сайд Оюутолгойн гэрээг засахаас өөр аргагүйг ойлгосон.

  3. Бид Дубайн гэрээг  хүчингүй болгох ёстойг хэлсээр ирсэн. Энэ бол цэвэр луйвар булхай, хууль зөрчсөн үйлдэл гэдгийг МАН-ын өнөөгийн удирдлага ойлгож, гэрээг хүчингүй болгоно гэдгээ албан ёсоор зарлаж байгаа.

  4. Эрдэнэтийн 49 хувийг авах ажиллагаа хууль бус болсныг бид шүүмжилсэн. Үүнийг МАН-ынхан өлгөн аваад 49 хувийн булхай луйварыг таслан зогсоохын төлөө тэмцсэн. Энэ луйварыг бид хамтын хүчээр таслан зогсоож чадсан.

  5. Хууль шүүхийн луйвар булхайг бид 10 жил ярьж байгаа. 600 цагдаа ирж намайг баривчилснаас эхлээд энэ булхайг зогсоохын төлөө МАХН шургуу тэмцсэн. Сүүлийн үед МАН-ын удирдлагууд үүнийг ойлгож, хууль шүүхийн байгууллагын шударга бусын хонгилыг засахаас өөр аргагүй гэсэн үнэнд гүйцэгдсэн.

 

Бидний сүүлийн 10 жил ярьсан асуудал МАН-ын удирдлагын байр суурьтай адилхан болсон. Асуудал, байр суурь адилхан  байхад тус тусдаа үйл ажиллагаа явуулах нь үр дүн муутай, цаг алдана. Тиймээс залуусынхаа сайн сайхан амьдрах үүд хаалгыг нээхийн тулд үйл ажиллагаагаа нэгтгэхээр болсон. Энэ ажлаа ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хийхээр шийдэж, 05 дугаар сарын 16-нд шийдвэрээ гаргасан. Энэ бол Монгол Улсын хөгжлийн шинэ эхлэлийн гараа. Ололт амжилтыг бататгаж, хямралыг давна” гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

5 shaltgaan 1-t Mongo 2-t Mongo 3-t Mongo 4-t Mongo 5-t saidiin suudal huudee
2021-05-22
Албан тушаал, хувийн өчүүхэн эрх ашиг. Өөр юу ч биш!
2021-05-22
Зочин:
Намууд нэгдэж нийлэх нь сайн л үйл дээ. Энхбаяр одоо нүглээ наминчилж байна даа. Аав нь захьсан байлгүй дээ. Та нар юмыг муу талаас өөнтөглөж сурсан балай оркууд юм аа. Монголчууд хэдий чинээ нэгдэнэ тэр чинээгээр хөгжинө шүү.
2021-05-22
UNMiooy:
1.МАХН-ын бензин дууссан, улс төрийн үхдэл болсон 2.Гишүүд гэж хүмүүс бараг үлдээгүй, хөгшчүүд бурхны оронд морилж, зарим нь МАН-даа буцаж ирсэн. 3.Энхбаяр өөрийг нь гэж дагаж, дарамтлуулж явсан бүх хүмүүсээ залхаасан. Цог,ТБД,Улаанаас эхлээд цөм толгойгоо дараад зугтсан 4.Залуучууд элсэхээ, сонирхохоо байсан, элссэн ч уддаггүй. 5.Санхүүгийн эх үүсвэргүй, цаашид оршин тогтнох эдийн засгийн боломжгүй болсон. Энхбаярт мөнгө өгөх хүнгүй болж, харин өөрийн ганц үл хөдлөх хөрөнгөө хөдөлгөх хэрэгтэй болсон. Ингээд л хэлчих байсан юм. Юун МАНАН,зураг загварыг нь Энхбаяр өөрөө зурсан хүн.Юун Эрдэнэтийн 49, МАН-ын хийсэн ажил.
2021-05-22
ZOCHIN:
ENHIIN TCAGAAN TAGTAA L BOLJDEE... IJILHEN HAR HEREENUUD..ARDCHILSAN NAM NERTEI ERDENETEI NEGMUSUN NEGDEESEI...ELBEG TEIGEE...BUGD LUIVARCHID AVILGACHID...30 JIL TUR HAMTRAN BARIAD UURSDUU L BAYJSAN BIZDEE....
2021-05-21
Хайран МАХН. Даанч яавдаа. 2024 онд дангаараа Засгийн эрх барих нам байсан юм ш дээ. Ард түмэн итгэж байлаа.
2021-05-21
Юндэн:
Одоо нэг нам болсонд баяр хургэж амжилт хусье
2021-05-21
Zochin:
Маш зов алхам хийсэн Хурэлсух Энхбаяр хоерын хийсэг гавьяа олон нам хэрэггуй одоо нэгдээд нийлээд сайн ажил амжилт хусье
2021-05-21
nergvi hvn:
man taint negdej ih hulgai hiih bolomj harjdee
2021-05-21
Зочин:
Яаж сайхан донгодоод жинхэнэ санааг нь мэдэх болждээ.Хэрэгжээд дуусаж байгаа Дубайн гэрээг цуцална гэх шиг.Энэ гэрээгээр зөвшөөрсөн зээлээ авч дуусгачихаад дахиад мөнгө хэрэгтэй гэж байгааг сонсоогүй юм болуу?!
2021-05-21
Нэг л шалтгаан бий. Хүрэлсүхийн оронд хүүгээ гишүүн болгох. Жич: хүүгээ таван үг холбоод ярьчихдаг болгоорой
2021-05-21
MAN chin yavj yavj ene uvgunii hul dor irj baigaamuu iim l hogiin garuud bainadaa
2021-05-21
ENE LALARIIN NOVSHTOI TAARALDVAL SHUUD BUUDAH HETEGTEI. IIM HOG SHAARUUD MONGOLD HEREGGUI
2021-05-21