С.Ганбаатарыг Х.Баттулгын намд элсэж, алдаа гаргасанд харамсаж байна

img

УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар намаасаа гарч, АН-д элссэн. Түүний намаа орхисон асуудалд МАХН-ын дарга Н.Энхбаяр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр С.Ганбаатар биднээс илүү Ерөнхийлөгч Х.Баттулгын үгийг сонсдог юм байна. Тиймээс ч Х.Баттулгын намд элсэж, алдаа гаргасанд нь харамсаж буйгаа илэрхийллээ.

 

 

Н.Энхбаяр "Бид МАН-тай нэгдэх асуудлыг хэнээс ч нуугаагүй. С.Ганбаатар гишүүнтэй ч зөвлөлдөж ярилцсан. С.Ганбаатар МАН-тай нэгдэхэд янз бүрийн асуудал байна. Тиймээс "Бид бидний эвсэл"-дээ үлдэх нь зөв гэж үзэж байгаагаа хэлэхэд нь бид хүндэтгэсэн. Харамсалтай нь С.Ганбаатар маань биднээс илүү С.Баттулга гэдэг ерөнхийлөгчийн үгийг илүү сонсдог нь сая мэдэгдлээ. Журмын нөхөр учраас бид ний нуугүй ярилцдаг байсан. Гэтэл манай С.Ганбаатарт Х.Баттулга гэдэг ерөнхийлөгч биднээс илүү нөлөөтэй юм байна" хэмээн хэллээ.

 

В.Бат

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
ТУТУУ ОЙМСЫГ ГОЗОЛЗУУЛСАН УЧИР. МАХН ын ОЙМСЫГ ГОЗОЛЗУУЛАВ
2021-05-25
үнэнхүү:
Ганбаатар чамайг ЕӨК болгоод өгье гэвэл хэний ч харманд орох урвагч
2021-05-22
иргэн:
ганбаатар зөв л харсан бна шүү дээ
2021-05-21
Ганбаатар хогийн урвагч дүлзэн гэдгээ хангалттай харуулсан бас хулхи
2021-05-21
zochin:
Зөөнсөн өвгөн Энхбаяр олон юм яриалгүй тэтгэвэртээ суусан дээр шүүдээ.
2021-05-21