ШУУД: Шинээр 629 тохиолдол батлагдаж, 754 хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.21/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 6823 сорьцод шинжилгээ хийснээс 629 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 51 247 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 603 нь Улаанбаатар хотод, 24 нь орон нутагт, 2 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Тодруулбал, Орхонд 4, Дархан-Уулд 1, Төв аймагт 4, Архангайд 4, Өвөрхангайд 7, Говь-Алтайд 1, Сэлэнгэд 3 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 754 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 45 145 болж байна. Коронавирусийн халдварын улмаас таван хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 240 болж байна. Мөн халдварын бус шалтгаант халдвар нэгээр нэмэгдэж, 13 боллоо.
Өнөөдрийн байдлаар 4011 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2002 хүн хөнгөн, 1360 хүндэвтэр , хүнд 544, маш хүнд 105 хүн байна.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ