Халдварын улмаас 33-89 насны таван хүн нас барлаа

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.21/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас таван хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 240 болж байна.  Тухайлбал,

 

  • Дөрөвдүгээр сарын 29-нд 70 настай эмэгтэй онош батлагдсан

  • Тавдугаар сарын 02-нд 66 настай эрэгтэй онош батлагдсан

  • Тавдугаар сарын 05-нд 89 настай эрэгтэй онош батлагдсан

  • Тавдугаар сарын 09-нд 69 настай эрэгтэй онош батлагдсан

  • Тавдугаар сарын 04-нд 33 настай эмэгтэй онош батлагдсан 

Г.Мичид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ковид гэгч ч зүгээр тоо л болж дээ. Ямар шалтгаанаар яагаад хүндрүүлээд, эсвэл суурь өвчтэй өөр ямар шалтгаан байдагийг сайн хэлж өгмөөр байхын. Маш хүнд хэлбэрт байгаа өвчтөн хүнд, хөнгөн рүү шилжих эмчилгээний үр дүн манайд байгаа юу? Хамгийн хүнд 2 ангилалын хүмүүст ухрах хөдөлгөөн байхгүй зөвхөн давшиж байна уу? Хөнгөн хэлбэрт байснаа нас барах тохиолдол байх уу гэх мэтчилэн наад яриагаа иргэдэд хэрэгтэй мэдээллээр баяжуулж өгөөч ээ. Хятад вакциныг л баахан сурталчилж өмөөрөх юм, иргэдээ өмөөрөх юм байхгүй шүү ерөөсөө.
2021-05-21