ШУУД: АН Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлага хүргүүлж байна

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшуулах хүсэлтийг СЕХ-нд хүргүүлж байна. СЕХ дээр АН-ын дарга М.Тулгат, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар ирсэн байна. АН-ын дарга М.Тулгат:
-2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн байх магадлалтай ноцтой мэдээлэл гарч байна. Манай намын ээлжит мэдээллээр энэ талаар нотлох баримт гаргасан. Төрийн сонголтыг санал тоолох машинд нөлөөлөх аргаар явуулж, хэрэг үүсгээд, хохирогчгүй хэрэг гэж хаасан талаар мэдээлсэн. Мэргэжлийн байгууллага, олон нийтийн иргэдийн оролцоотой, нэр дэвшигчдийн төлөөлөлтэй Онц зөвлөл байгуулж, энэ асуудлыг тодорхой болох хүртэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшуулах шаардлагыг тавьж байна гэлээ.
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл:
-Төрийн эрх мэдлийг хууль бусаар авч болохгүй. Хэрвээ төрийн эрх мэдлийг хууль бусаар авах нь ардчилсан орон биш. Энэ бол ардчиллыг дэмжин талархдаг ард түмнээ хууран мэхэлсэн ноцтой үйлдэл. Энэ байдалтай эвлэрэхгүй.
АН-ын дэд дарга Ц.Оюундарь:
-Хохирогчгүй хэрэг гэж байж болохгүй. Сонгуульд нэр дэвшигчид хохирогчид. Албан ёсоор АН-аас нэхэмжлэл гаргасан байхад хариуг нь өгөхгүйгээр хохирогчгүй гэж хаасан байна. Энэ хугацаанд СЕХ олон нийтийн эргэлзээг тайлж чадвал бид сонгуульд оролцоно.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ