Орон нутгийн иргэдийн 88 хувь нь вакцины эхний тундаа хамрагджээ

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.21/ хийлээ. 

 

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: 

 

-Улс оронд дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж байна. Орон нутгийн иргэдийн 88 хувь, нийслэлийн иргэдийн 98 хувь эхний тунг тариулаад байна. Вакцин хийлгэвэл зохих 18-аас дээш насны иргэд дархлаажуулалтандаа сайн хамрагдаж байгаа. Орон нутгийн дархлаажуулалт нийслэлээс хоцорч эхэлсэн тул хоёр дахь тунгийн ажил харилцан адилгүй энэ сарын 22-25ны өдрүүдэд  нэгдсэн байдлаар эхэлнэ. 

 

Өчигдрийн байдлаар нийт 2,5 сая хүн тун вакцин хийсэн байна. Дархлаажуулалтад хамрагдсан иргэд  vis.health.gov.mn гэсэн хаягаар нэвтэрч ороод өөрт илэрч буй  хариу урвалаа бүртгүүлэх боломжтой. Өнөөдрийн байдлаар 75 923 хүн илэрсэн шинж тэмдгээ цахимаар мэдээлжээ. Тодруулбал, тариулсан газар нь хөндүүрлэх шинж тэмдэг 1,5  хувьд, толгой өвдөх, ядрах, үеэр өвдөх зэрэг түгээмэл илэрдэг урвалууд илэрчээ.

 

 

AstraZeneka, Conishield вакцины дараа илэрсэн түгээмэл урвал хүндрэлийн нийт тариулсан хүмүүсээр нь тооцож үзвэл 30 хувьд нь халуурах, 25,6 хувьд нь тариулсан газарт нь хөндүүрлэх, 25,5 хувьд толгой өвдөх, 23,6 бие арзайх шинж тэмдэг илэрсэн байна. 

 

 

Вакцины дараа илэрч байгаа хариу урвалийг гурван түвшинд авч үзнэ. Вакцин хийлгэсний дараа эхний 30 минутад илэрч байгаа урвалыг хүнд хэлбэрийн гэж хэлнэ. Энэ тохиолдолд эмнэлгийн тусламжийг маш яаралтай зохион байгуулах хэрэгтэй.

 

 

М.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com
2021-05-21