ВИДЕО: Л.Болдод Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачлагатай ажиллаж, гадаад харилцааны салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, зарим хүмүүст дипломат цол олголоо.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол:
-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин:
-
М.Цэнгэг ГХЯ-ны Европын харилцааны захирал
-
ГХЯ-ны Консулын газрын зөвлөх М.Батаа
-
ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын зөвлөх Ж.Сүхээ
-
Ахмад дипломатч Д.Пунцаг
-
Ахмад дипломатч С.Бадрал
Дипломат цол олгосны дараагаар Ерөнхийлөгч Х.Баттулга:
-Та бүхний гадаад харилцааны салбарт оруулсан хувь нэмрийг үнэл, дипломат цол олгож байна. Орчин үед дипломат албанд өмнөх үеэсээ дутахааргүй чухал хариуцлага тулгарч байна. Миний бие бүрэн эрхийн хүрээнд гадаад харилцаанд онцгой анхаарч, хичээж ажиллалаа. Та бүхэн хичээж ажиллаарай хэмээв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ