С.Одонтуяа: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс 100 сая төгрөг нэхэмжилж, нэр хүндээ сэргээнэ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакциныг оруулж ирэх асуудалд саад учруулсан гишүүнээр С.Одонтуяаг нэрлэсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагаа мэдээллээ. Тэрбээр:
-Нэр хүнд, алдар нэрээ цэвэрлүүлж, гэм хохирлыг арилгуулах 100 сая төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Би энэ 100 сая төгрөгөө аваад орон гэргүй иргэдэд тусална. Сөрөг хүчнийхээ дуугардаг хүмүүсийн амыг таглах, сөрөг хүчнээ шүүмжилсний хариуд гүтгэх ноцтой асуудлыг хөндөж байна. Би өөрөө Цагаатгалын комиссын дарга. Би эцсийг нь хүртэл явна. Хүний эрхийг зөрчинө гэдэг нь 50 жил өнгөрсөн ч арилдаггүй.
Ерөнхий сайд хэлсэн үгэндээ хэд хэдэн ноцтой үг хэлсэн. Гэр бүлийн хүн нь сэтгүүлчтэй ярилцсан гэж хэлсэн байсан. Яагаад УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, УИХ-ын дэд даргын утсыг чагнаж байна вэ. Бид өөрсдийн нэр хүндээ хамгаалуулна. Би ОХУ-ын Элчин сайдтай нэг ч удаа ярьж үзээгүй. Тиймээс ОХУ-ын Элчин сайдын яам руу албан хүсэлт илгээлсэн гэлээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ