"Хятад вирус" гэж хэлж байсных нь төлөө Трампыг шүүхэд өгчээ
2021-05-21


Хятад гаралтай америкчуудын эрхийг хамгаалдаг олон нийтийн байгууллага АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг шүүхэд өгчээ. Үүний шалтгаан нь, Трамп Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа коронавирусийг "хятад вирус" хэмээн нэрлэж байсантай холбоотой гэж TMZ хэвлэл мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятад гаралтай америкчуудын иргэний эрхийн төлөөх эвсэл Трампыг сэтгэл санааны хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаагийн дээр коронавирусийн талаар  "хятад вирус", "Уханийн вирус" зэргээр вирус анх илэрсэн орныг онцгойлон хэлсэн үг өгүүлбэр хэлж байсных нь төлөө Ерөнхийлөгч асан Трампыг хариуцлагад татах ёстой гэж үзэж байгаа аж.

 

Буруутгагч талын үзэж байгаагаар, Трамп ийм хандлага гаргаж байсан нь АНУ дахь Азийн орнуудаас гаралтай хүмүүсийн эсрэг халдлага, хүчирхийлэл нэмэгдэх болсонд нөлөөлсөн гэнэ. Зарга үүсгэсэн олон нийтийн байгууллага шүүхэд хандан, АНУ-ын нутаг дэвсгэр дээр амьдарч буй Азийн орнуудаас гаралтай хүн бүрт 1 ам.доллар буюу нийтдээ 22,9 сая ам.долларын нөхөн төлбөр төлүүлэхийг шаардаж байгаа юм байна. 

 

Энд дуулгахад, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлийн хурал болон ярилцлагын үеэр коронавирусийг "Хятад вирус" хэмээн удаа дараа мэдэгдэж байсан. Энэ нь АНУ даяар азиудыг үзэн ядах хандлагад нөлөөлсөн гэж олон шинжээчид үздэг юм. Улмаар  Жо Байден Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараахан буюу нэгдүгээр сарын 27-ны өдөр  цар тахлын үед ази гаралтай америкчуудын нүүр тулж буй арьс өнгөөр ялгаварлан гадуурхах байдалтай тэмцэх хүрээнд "Хятад вирус" гэх үгийг хориглосон тушаал гаргаж байв.  

Үүний дагуу Эрүүл мэндийн яам, нийгмийн албад зэрэг холбооны агентлагууд одоо мөрдөгдөж буй журам, захирамж, Трампын захиргааны үед ашиглагдаж байсан засгийн газрын сайтууд дээр дээрх ялгаварлан гадуурхсан үг, томъёолол байгаа эсэхийг шалгах үүрэгтэй болсон байна.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
hahahahaha:
Хятад вирус нь үнэн ш дээ
2021-05-22
zochin:
unenschdee China virus !!! ,zevuun chujaa nar
2021-05-22
z:
zow helj hujaa virus hujaa
2021-05-21