Шумуул ямар хүмүүсийг хаздаг вэ?

img

Зарим хүмүүсийг шумуул их хаздаг бол зарим нь сүрэг шумуул нисэж байсан ч огт өртөлгүй байх нь бий. Үүнийг хүмүүс цусны бүлгээс хамаардаг гэж боддог нь эндүүрэл гэнэ. 

 

Москвагийн их сургуулийн ерөнхий экологи, гидробиологийн тэнхимийн эрдэм шинжилгээний ажилтан Вадим Марьинский хүмүүс шумуулд хазуулах нь юунаас хамаардаг, шумуул "хохирогчоо" хэрхэн сонгодог талаар тайлбарлажээ. Түүний өгүүлснээр, шумуулнууд хүний цусны бүлгээс хамаарч хаздаг гэх ойлголт нь ташаа гэнэ. 

 

"Шумуулнуудын хувьд хүнээс гарч буй үнэр, дулаан ихээхэн чухал байдаг. Хүмүүсийн цусны бүлгээс хамаардаг гэх ташаа ойлголт бий. Үнэндээ бүх зүйл арай энгийн. Хүн их хөлөрдөг бол шумуулд хазуулах нь элбэг" хэмээн Марьинский тайлбарлажээ.

 

Түүний өгүүлснээр, их хөлөрсөн хүмүүсийг шумуулнууд ихэвчлэн "онилдог" гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Оросууд нээсэн ч гэх шиг. Зүгээр нэг нөхөр зөвлөгөө өгсөн байна даг.
2021-05-24
Их үнэр ихтэй хүнийг хаздаггүй юм даа
2021-05-22
Zochin:
Orosuud anh neegeed bgan bish,30, 40 jiliin umnu delhiin erdemted sudlaachid ali hediin neesen bsan, shumuul 10metriin zainaas hunii uneriig unertej chaddag, hulstei huniig hazdag gedeg hudlaa hun l bol bugd uuriin unertei bdag, harin ter hazuulsan bie mahbodi yaj huleej awhaas shaltgaaldag,
2021-05-22