Д.Сумъяабазар: Туул голын дагуу олгосон газрын зөвшөөрлүүдийг цуцална
Туул голын дагуу газрын 19 зөвшөөрөл олгогдож, эхнээсээ бургасыг хядаж барилга барьж эхэлжээ. Тиймээс нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн бүлэг Туул гол дагуу олгосон газрын зөвшөөрлүүдийг цуцлах шаардлагыг хотын даргад хүргүүлж буйгаа өнөөдөр мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр хотын дарга Д.Сумъяабазар Туул голын дагуу газар эзэмшлийн талаар бодит байдалтай танилцлаа. Туул голын эргийн дагуу Сэргэлэн тал инвест ХХК, Цэцэгсийн шилтгээн ХХК, Идэр интернэйшнл ХХК, иргэн Батжаргал, Ц.Чинбат, А.Бат-Эрдэнэ, Б.Сэргэлэн, Х.Батбаасан, Ш.Ядамдорж, Б.Булган, Б.Бямбацогт, Туул ривер ХХК, Амстел ХХК, Д.Энхболд, Тime square development групп, Стандарт групп, Даймент роуд ХХК зэрэг иргэн, аж ахуйн нэгжүүд 23 байршилд газар эзэмшиж байна.
Тухайн байгууллага, иргэдэд дөрөвдүгээр сарын 15-нд газрын зөвшөөрлийг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн байна. Тухайн мэдэгдлийг 29-нд дахин өгчээ. Харин одоо газрын зөвшөөрлийг цуцална гэдгийг хотын дарга Д.Сумъяабазар хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ