ШУУД: Шинээр 684 тохиолдол батлагдаж, 708 хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.22/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 8399 сорьцод шинжилгээ хийснээс 684 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 51 931 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 638 нь Улаанбаатар хотод, 41 нь орон нутагт, 5 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Тодруулбал, Орхонд 10, Сүхбаатарт 1, Төв аймагт 19, Архангайд 7, Завханд 4, тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 708 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 45 853 болж байна. Коронавирусийн халдварын улмаас дөрвөн хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 244 болж байна.
Өнөөдрийн байдлаар 4059 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2074 хүн хөнгөн, 1334 хүндэвтэр , хүнд 535, маш хүнд 116 хүн байна.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ