Герман КОВАКС хөтөлбөрт нэмэлт санхүүжилт олгоно

Герман улс коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины тусламж үзүүлэх зорилготой КОВАКС хөтөлбөрт нэмэлт санхүүжилт олгохоор болсон талаар DW агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, буурай орнуудад вакцины тусламж үзүүлэх хөтөлбөрт зориулж Герман нэмэлт 100 сая евро гаргахаар болсон талаар канцлер Ангела Меркель мэдэгдсэн байна.
Ингэснээр энэ хөтөлбөрт оруулж буй Герман улсын санхүүжилт нэг тэрбум еврод хүрч байгаа аж.
Мөн үйлдвэрлэгчдээс захиалсан вакцинаа авч чадвал буурай орнуудад 30 сая вакцин хандивлана гэж Германы канцлер мэдэгджээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ