Халдварын улмаас нийт 244 хүн нас бараад байна

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.22/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас дөрвөн хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 244 болж байна.  Тухайлбал,

 

  • Дөрөвдүгээр сарын 20-нд 78 настай эмэгтэй онош батлагдсан

  • Тавдугаар сарын 17-нд 74 настай эрэгтэй онош батлагдсан

  • Тавдугаар сарын 27-нд 61 настай эрэгтэй онош батлагдсан

  • Дөрөвдүгээр сарын  30-нд 78 настай эрэгтэй онош батлагдсан

 

Г.Мичид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Аль хэдийнэ 1000 дөхсөөн
2021-05-22