"Энэтхэг штамм"-тай холбоотой мэдээллийг устгахыг шаардав

Энэтхэгийн эрх баригчид "энэтхэг штамм" гэсэн үг дурдагдсан бүхий л мэдээллийг устгахыг олон нийтийн сүлжээнүүдийн удирдлагуудаас шаарджээ.
Шинэ халдварын ийм мутаци байдаг талаар ДЭМБ нийтэд зарлаагүй тул "энэтхэг штамм" гэсэн мэдээлэл тараах нь зохисгүй гэж тэд үзсэн байна. Улмаар Энэтхэгийн Мэдээлэл технологийн яам холбогдох шаардлага бүхий албан захидлуудын олон нийтийн сүлжээнүүдийн удирдлагуудад илгээжээ.
Өмнө нь, Баруун Бенгалд гурвалсан мутацитай шинэ штамм илэрсэн тухай Энэтхэгийн эрдэмтэд мэдэгдэж байлаа. Энэ штамм нь халварлах чадвар өндөр бөгөөд тархалт улам нэмэгдэхэд нөлөөлж болзошгүй гэж эрдэмтэд анхааруулсан юм. Гурвалсан мутацитай штаммын эсрэг вакцин үйлчлэх эсэх нь тодорхойгүй байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ