Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн ХЭН нь ХЭН бэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр энэ парламент МАН, АН, МАХН, “Зөв хүн-электорат” эвсэл, нэг бие даагчийн бүрэлдэхүүнтэй бүрдсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай нам эвслээс нэр дэвшин өрсөлддөг. Харин энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч хүчин МАН-тай МАХН нэгдэж байна. Тиймээс МАН, АН, “Зөв хүн-электорат” эвслээс нэр дэвшин өрсөлдөж байгаа юм. Өнөөдөр МАН-аас нэр дэвшигч МАН-ын дарга У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч АН-ын экс дарга С.Эрдэнэ, “Зөв хүн-электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нар СЕХ-ноос үнэмлэхээ гардаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч гурван нэр дэвшигчийг хэн нь хэн бэ?
Нэр дэвшигчийн ижил тал нь:
-
У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нар Улаанбаатар хотын унаган иргэн.
-
УИХ-д сонгогдож байсан, байгаа.
-
Улс төрийн намын дарга нар: У.Хүрэлсүх МАН-ын дарга бол С.Эрдэнэ АН, Д.Энхбат МНН-ыг тус тус удирдаж байсан.
-
У.Хүрэлсүх, С.Эрдэнэ нар Цэргийн нэгдсэн сургуулийн "бүтээгдэхүүн".
Тэд ерөнхий боловсролоо нийслэлийн 2, 23, 75 дугаар сургуульд элсэн орсноор эхлүүлж байсан. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Улс төр судлаач, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ Цэргийн нэгдсэн дээд сургуулийг ВМП Ашиглалтын инженер мэргэжил, “Зөв хүн-электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат хуучнаар ЗХУ-ын Уралын политехникийн дээд сургуулийг системийн инженер мэргэжил эзэмшсэнээр ажил, амьдралын гараагаа эхлүүлж байжээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн товч намтар:
Нэр дэвшигчид |
МАН: Ухнаагийн ХҮРЭЛСҮХ |
АН: Содномзундуйн ЭРДЭНЭ |
“Зөв хүн-электорат”: Дангаасүрэнгийн ЭНХБАТ |
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
|
1985 онд Нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль 1999 ондБатлан хамгаалахын их сургууль, улс төр судлаач 1994 ондТөрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, төрийн удирдлагын арга зүйч 2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
|
1981 онд Нийслэлийн 75 дугаар сургууль 1981-1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, Цэргийн команд, ВМП ашиглалтын инженер мэргэжлээр суралцсан, 1995-1998 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль, эрх зүйн бакалвар, 1998-2000 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль зүйн ухааны магистр 1998-2000 онд Удирдлагын Академи, Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалтын магистр, 2004 онд Удирдлагын Академийн хууль зүйн ухааны докторант. 2005 онд Герман улс, Нийгмийн даатгалын дээд курс 2006 онд АНУ- д Нийгмийн хамгааллын дээд курс тус тус дүүргэсэн. 2013 онд Удирдлагын академи, Удирдахуйн ухааны доктор зэрэг хамгаалсан.
|
1965-1975 онд Нийслэлийн 23, 24-р дунд сургууль, 1975-1980 онд ЗХУ-ын Свердловск хотын Уралын Политехникийн дээд сургуульд суралцаж системийн инженер мэргэжлээр төгссөн. 1984-1988 онд ЗХУ-ын Москвагийн Шинжлэх Ухаан Технологийн Үндэсний Их Сургуулийн Ган хайлшийн Институтэд техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Систем судлалаар дэд эрдэмтэн цолтой. |
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
|
1989-1990 ондМонголын Ардын Армийн 152 дугаар анги, улс төрийн орлогч 1991-1994 ондМАХН-ын Төв Хороо, улс төрийн ажилтан 1994-1996 ондУИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, зөвлөх 1996-1997 ондМАХН-ын Залуучууд хөгжил төв, ерөнхий захирал 1997-1999 ондМонголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч 1999-2000 ондУИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, нийгмийн бодлогын зөвлөх 2000-2005 ондМонголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч 2000-2007 ондМАХН-ын Удирдах зөвлөл, УЗ-ийн гишүүн 2000-2004 ондМонгол Улсын Их Хурлын гишүүн 2004-2008 ондМонгол Улсын Их Хурлын гишүүн 2004-2006 ондМонгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд 2006-2008 ондМонгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд 2007 оноосМонголын Зүүний Хүчний Холбоо, ерөнхийлөгч 2008-2012 ондМонгол Ардын Нам, Ерөнхий нарийн бичгийн дарга 2012-2013 ондМонгол Улсын Их Хурлын гишүүн 2014-2015 ондМонгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд 2016-2017 ондМонгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд 2017-2021 ондМонгол Улсын Ерөнхий сайд 2017 оноосМонгол Ардын Намын дарга 2020 оноосМонгол Улсын Их Хурлын гишүүн
|
1989-1990 онд МХЗЭ-ийн хорооны дарга, Багануур дүүргийн Монголын Ардчилсан намын хорооны дарга 1991-1995 онд Монголын Үндэсний Ардчилсан намын ерөнхий зөвлөлийн гишүүн 1992-1995 онд Молор-Эрдэнэ ХХК захирал 1995-2000 онд Нийслэлийн МYАН-ын хорооны дарга, МYАН-ын ерөнхий зөвлөлийн гишүүн 1996-2000 онд Нийслэлийн Баянгол Дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын цөөнхийн бүлгийн ахлагч 2000-2017 Баянгол дүүргийн Ардчилсан намд дарга 2000 оноос одоог хүртэл Гурван тамир дунд сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн 2003-2007 онд Монголын Ардчилсан Холбооны дарга 2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга 2002-2005 онд Монголын Ардчилсан Холбооны дарга 2005-2011 онд Нийслэлийн Ардчилсан Намын дарга 2007-2008 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
2008 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 2012 оноос өнөөг хүртэл Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч 2012-2016 онд Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайд 2016-2017 онд УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга 2017 оноос Ардчилсан Намын даргаар сонгогдон ажиллаж байна. |
1980-1981 онд Статистикийн төв газрын тооцоолох төвд оператор, 1981-1984 онд Статистикийн төв газрын тооцоолох төвд программист, 1988-1990 онд УАСЭШ-ний Институтын салбар лабораторид эрдэм шинжилгээний ажилтан, 1990.04-1990.10 БНМАУ-ын Техникийн дэвшил, стандартчиллын улсын хорооны орлогч дарга, Технологийн Микропроцессийн Олон Улсын Лабораторийн захирал, 1990-1992 онд Үндэсний хөгжлийн яаманд дэд сайд, 1992-1993 онд "Монголын Мэдээллийн Харилцаа" ХХК-ийн ерөнхий захирал, 1994-2008 онд Датаком ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүн 2017 онд Бизнес 2.0 академи, 2018 онд Каракорум Дижитал Академи, Бизнес Медиа ХХК-г үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байна. 1996-2001 онд Монгол дахь "Нээлттэй нийгэм" хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүн, 2001-2004 онд Монголын мэдээллийн хөгжлийн холбоо (MIDAS)-ны удирдах зөвлөлийн дарга 2004-2006 онд "Форум" хөтөлбөрийн захирал, хөтлөгч, 2012-2018 онд "Нээлттэй мэдлэг боловсролын сан"-гийн үүсгэн байгуулагч ТУЗ-ийн дарга 2007-2008 онд Монголын иргэний холбооны ерөнхийлөгч 2007-2010 онд Монголын Ногоон Намын дарга, 2010-2012 онд Иргэний Зориг Ногоон Намын дарга, 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүн 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв Хүн Электорат" эвслээс нэр дэвшигч
|
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ