ШУУД: Шинээр 630 тохиолдол батлагдаж, 410 хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.24/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 5849 сорьцод шинжилгээ хийснээс 630 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 53 100 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 581 нь Улаанбаатар хотод, 49 нь орон нутагт байна. Тодруулбал, Орхонд 5, Төв аймагт 3, Сүхбаатарт 15, Өвөрхангайд 2, Архангайд 3, Булганд 14, Завханд 2, Говь-Алтайд 4, Увс аймагт 1 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 410 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 45 748 болж байна. Коронавирусийн халдварын улмаас таван хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 253 болж байна.
Өнөөдрийн байдлаар 4243 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2209 хүн хөнгөн, 1403 хүндэвтэр , хүнд 509, маш хүнд 122 хүн байна.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ