Дархлаажуулалтад 25-29 насны иргэдийн идэвх хамгийн сул байна

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.24/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 25 084 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Тодруулбал, Улаанбаатар хотын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 939 951 хүн, хоёрдугаар тунд 590 874 хүн нь хоёрдугаар тундаа хамрагджээ. Харин орон нутагт 890 672/79,9/ хүн нэгдүгээр тунд, 185 066 хүн хоёрдугаар тунд хамрагдсан байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 1 830 623 хүн, хоёрдугаар тунд 775 940 хүн хамрагджээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ