Вакцинжуулалтаараа хөгжиж буй орнуудаас Монгол Улс тэргүүлж байна
Дархлаа судлаач, хүний их эмч, доктор Д.Мандахнаран:
-Файзер вакцинаар нийт иргэдийнхээ дийлэнх хувийг дархлаажуулсан Израиль улс дархлаа тогтох үр дүн нь өндөр байна гэж мэдээлсэн. Мөн АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс мэдэгдснээр тавдугаар сарын 17-ны өдрийн байдлаар 123 сая хүн вакцин хийлгэснээс 1949 хүн буюу 0,001 хувь орчим нь дахин халдвар авчээ. Үүнийг эрдэмтэд вакцин үр дүнгээ үзүүлсэн тул иргэд санаа зовох шаардлагагүй гэж мэдээлсэн.
Дэлхийд вакцинжуулалтын тоогоор Израиль нэгдүгээрт, хөгжиж буй орнуудаас Монгол улс тэргүүлж байна. Хөгжиж буй орнуудад нийт вакцины 0.3 хувь нь оногдож байна. Хөгжингүй, эдийн засгийн боломжтой орнууд вакциныг хамж байна гэсэн шүүмжлэл байгаа. Вакцин тариулаад өвдсөн ч гэсэн хөнгөн өвчлөх боломжтой.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Манай улсын хэмжээнд дархлаажуулалтын бүтэн тундаа 770 гаруй мянган хүн хамрагдсанаас 0.44 хувь нь халдварт өртсөн байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ