Н.Эрдэнэбаяр: Цусан бүтээгдэхүүний нөөцийн хомсдолд орлоо

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн манай улс цусны нөөцийн хомсдолд орж буйг Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр хэллээ. Тухайлбал улаан эсийн бүтээгдэхүүнийг багадаа 21 хоногоор нөөцөлдөг байсан аж. Харин 2020 оноос эрс буурч, хомсдолд орох эрсдэлтэй тулгарчээ. Өнөөдрийн байдлаар 5-7 хоногийн улаан эсийн бүтээгдэхүүний нөөцтэй байна.
Цусны нөөц багасгахад:
-Цар тахлын нөхцөл байдлаас үүдсэн хатуу хөл хорио
-Ковид-19-ын эсрэг дархлаажуулалт голлон нөлөөлжээ. Тиймээс нөхцөл байдлын мэдээллийг иргэдэд үнэн зөвөөр өгч, цусаа өгөхийг уриалж байна. Коронавирусийн эсрэг вакцин хийлгээд 14 хоногийн дараа цусаа өгч болох юм.
Цус сэлбэлт, судлалын үндэсний төвөөс гадна Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, Дүжингарав нэг цэгийн төвд цус цуглуулах төвүүд ажиллаж байна. Мөн байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд цусаа бэлэглэх хүсэлт өгвөл байгууллага дээр нь очиж цус цуглуулах боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ