Нэр дэвшигчдийн сонгуулийн ерөнхий менежерүүд
Сонгуулийн төв байгууллагаас нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа. Мөн нэр дэвшигчдийн сонгуулийн ерөнхий менежерүүдэд үнэмлэх олголоо.
МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сонгуулийн ерөнхий менежерээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн сонгуулийн ерөнхий менежерээр АН-ын гадаад харилцаа сургалт хөгжлийн газрын дарга Д.Эрдэнэсувд

"Зөв хүн-электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын сонгуулийн ерөнхий менежерээр ХҮН-ын дарга Т.Доржханд нар ажиллахаар үнэмлэхээ гардан авлаа. Тэд гнамын сонгуулийн штабаа удирдан ажиллах юм.

В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ