Ажилд орохоос урьтаж глобал чадамжийг өөртөө суулгавал амжилт ойртоно

img

 

Судалгаанд өнөөдөр нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүд сургуулиа төгсөөд ажилд ороход одоо байгаа мэргэжлүүдийн 60 хувь нь огт байхгүй болсон байна гэж бичжээ. Тухайлбал утасны  диспетчер гэдэг мэргэжил байсан, одоо байхгүй. Өнөөдөр шүүгчийн нарийн бичгүүд шүүх хуралдааны тэмдэглэл хөтөлж байгаа. Энэ тэмдэглэлийг бичдэг хүний оронд “Чимэгэ” аппликейшн өмнөөс нь ажиллах боломжтой. Энэ мэтчилэн одоо байгаа, ирээдүйд технологи хувьсан өөрчлөгдөхийн хэрээр үгүй болох олон ажил мэргэжил бий. Тиймээс хүүхэд, залуусын сэтгэлгээг тийш чиглүүлж, түүнд бэлдэх хэрэгцээ, шаардлага тулгарч, ирээдүйн хөдөлмөрийн зах зээл, уламжлалт боловсролын системийн стандартаас хэтийдсэн үр дүнг биднээс хүлээж байна. Тиймээс ирээдүйн ажиллах хүчний гол эзэд болох өнөөдрийн сурагчид глобал чадамжийг эзэмших нь чухал.

 

Глобал чадамж гэж юу вэ?

 

Нийслэлийн зам тээвэр хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн Б.Одсүрэн төгсөх ангийн сурагчдад хандан глобал чадамжийн тухай зөвлөгөө өгөв.

 

Тэрбээр “Төгсөх ангийн дүү нар маань биднээс илүү томоохон сорилтуудтай тулгарах төлөвтэй байна. Зөвхөн хүнтэй биш, автоматчилалтай өрсөлдөх, байнгын өөрчлөлттэй, огцом хурдтай нийгэм рүү хөл тавих нь. Глобал чадамж зөв хандлага, зан төлөвөөс бүрдэнэ. Үүнийг нарийвчилбал:

 

Хувь хүний чадамж:

 

- Бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх

- Өөрийгөө үнэлэх

- Иргэнших

Хүмүүс хоорондын харилцааны чадамж:

- Аливааг олон талаас нь харах

- Харилцаа, хандлага

- Бусдыг бодох

 

Сэтгэх чадамж:

 

- Мэдээлэл, харилцааны технологийн хэл

- Хурдтай сэтгэн бодох

- Оновчтой хөрвүүлэх

 

Хандлага ба үнэт зүйлс:

 

- Шинэ боломж, санаа гаргах, сэтгэх аргачлалд нээлттэй хандах

- Мэдрэмжтэй байх

- Таамаглал дэвшүүлэх

- Дасан зохицох

- Бусдын оронд өөрийгөө тавьж ойлгох

- Даруу төлөв байдлаар хандах

 

Эдгээр глобал чадамжийг ажиллах хүчинд шилжихээс өмнө эзэмшсэнээр өөртөө олон төрлийн карьерийн зам нээж өгөх, ажлын байранд хурдтай өсөн дэвших, олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болох, санхүүгийн аюулаас өөрийгөө хамгаалах зэрэг давуу талтай” гэв.

 

Ирээдүйд хүүхэд, залуусыг хэмжээлшгүй их боломжийг хүлээн авах ч, түүнтэй тэнцүү шаардлага, сорилтуудтай уулзуулах бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гадаад хэл л сурвал ажил олдохгүй
2021-05-26
болдбаатар:
элэнцэгий чинь глабол малбол наад үгээ монголоор хэл битгий маяглан чамирхаж бай
2021-05-25