
УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ. Баасан гарагийн үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Засгийн газрын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Л.Болд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт АН-ын зургаан сайдаас Хамтарсан Засгийн газрын амлалтын биелэлтийн талаар асууж, Сангийн сайд С.Баярцогт, Батлах хамгаалахын сайд Л.Болд, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нар хариулт өгч, Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Л.Гансүх “Улс төрийн асуудлаар та зургаан хүний дунд нэг асуулт тавиад байна уу. Энэ чинь зохимжгүй байна” гэв.
С.Бямбацогт: Хамтарсан Загсийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа сайд нарын зургаа нь ажлаа өгсөн болохоор энэ сайд нараас мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг асууж байна. Хамтарсан Засгийн газраас гарахдаа манай намын мөрийн хөтөлбөр хэрэгжсэн, хэрэгжээгүй гэж яриад байхвий гэсэн үүднээс энэ асуултыг тавьж байна. Хоёр намын хоёулангийнхан мөрийн хөтөлбөр хэрэгжсэн юм байна хэмээн ойлгож байна.
Х.Баттулга: Манай яамны бүх асуудал тоогоор явдаг хэцүү. Төмөр зам, авто зам, орон сууц гээд дандаа тоогоор хэмжигддэг. Хоёр нам гэрээгээ дүгнэх ёстой. Ажлын хэсэг гараад ажиллана байх. 2010 оны хувьд орон сууцны 33700, 2011 онд 20-иод мянган хүн орон сууцанд орсон. Төмөр зам барих боломж байгаа гэдгийг харуулаад байхад яваагүй. Манай яам худлаа яридаг, худлаа мэдээлэл гаргадаггүй онцлоготой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ