ШУУД: Шинээр 634 тохиолдол батлагдаж, 608 хүн эдгэрлээ

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.25/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 8016 сорьцод шинжилгээ хийснээс 634 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 53 734 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын  589 нь Улаанбаатар хотод, 45 нь орон нутагт  байна. Тодруулбал, Орхонд 3, Булганд 18, Архангайд 4, Хөвсгөлд 2, Төв аймагт 12, Өвөрхангайд 3,  Говь-Алтайд 2, Завханд 2  тохиолдол  тус тус бүртгэгджээ. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 608 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 47 356 болж байна. Коронавирусийн халдварын улмаас хоёр хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 255 болж байна.

 

Өнөөдрийн байдлаар 4243 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2107 хүн хөнгөн, 1518 хүндэвтэр , хүнд 498, маш хүнд 120 хүн байна. 

 

Г.Мичид 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ