Төрснөөс хойш 42 хоногийн дараа коронавирусийн эсрэг вакцин хийлгэж болно
Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.25/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны салбар зөвлөлийн гишүүн, Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэг оролцож, жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийх тухай эсэх асуудлын талаар мэдээлэл өглөө.
ЭМЯ-ны салбар зөвлөлийн гишүүн, Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэг:
-Жирэмсэн эхийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулна. Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдийг халдварын эсрэг дархлаажууулалтад тодорхой заалтын дагуу хамруулна. Уг заалтыг эрүүл мэндийн ажилтан гаргадаг. Тухайлбал,
-
Өндөр эрсдэл бүхий эрүүл мэндийн суурь, эмгэгтэй, бөгөөд коронавирусийн халдвартай тохиолдолд маш хүндээр өвчлөх эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүд.
-
Жирэмсэн эмэгтэй нь коронавирусийн халдварт өртөх эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа бол
-
Биеийн жингийн илүүдэлтэй жирэмсэн эхчүүд
-
Ахимаг настай/35-аас дээш насны/
-
Жирэмсэн үеийн чихрийн шижинтэй эмэгтэйчүүд
Дархлаажуулалтыг хийх жирэмсний хугацаа:
-
Жирэмсний 14 долоо хоногоос 36 долоо хоногийн хооронд хийнэ.
-
Эхний тун: 14 долоо хоногоос дээш хугацаанд
-
Хоёр дахь тун: 36 долоо хоногоос өмнө хийсэн байна.
-
Хоёр дахь тунг 36 долоо хоногоос өмнө авч чадаагүй бол төрсний дараа 42 хоногоос хойш хийнэ.
-
Жирэмсний 36-40 долоо хоногийн хооронд халдварын эсрэг вакцин хийхгүй.
Жирэмсэн үед ямар вакцин хийж болохгүй вэ?
-
Astra Zeneca
-
Sputnik вакциныг хийхгүй
Төрсний дараах вакцинжуулалт:
-
Төрсний дараа коронавирусийн халдварын эсрэг вакциныг төрснөөс хойш 42 хоногийн дараа хийнэ.
-
Төрсний дараах 42 хоног нь өнгөрсөн хөхүүл эхчүүд, коронавирусийн халдварын эсрэг вакцин хөхүүл биш эмэгтэйчүүдтэй адил хийлгэж болно
Дархлаажуулалт хийхээс өмнөх үзлэг:
-
Жирэмсэн эхэд дархлаажуулалт хийхээс өмнөх үзлэг жирэмсэн бус эмэгтэйчүүдтэй адил хийнэ.
-
Дархлаажуулалт хийхээс өмнө жирэмсэн эмэгтэйн даралтыг заавал хоёр гарт хийнэ тэмдэглэнэ
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ