Монгол охин Францаас хөөгдөх болсныг сургуулийн захиргаа нь эсэргүүцэж байна

img

Оршин суух зөвшөөрөлгүйн улмаас Францаас гарахаас аргагүй болсон монгол охины асуудал суралцдаг сургууль төдийгүй хэвлэлийн анхааралд оржээ. 

 

Францын хэвлэлийн мэдээлснээр, монгол охин Энхжин 2015 оноос хойш бакалаврын боловсрол эзэмшихэд бэлдэж байгаа ч оршин суух зөвшөөрөлгүйн улмаас Францыг орхин гарах шаардлагатай болсон байна. 

 

Дөрөвдүгээр сарын нэгний өдөр Энхжин сургууль дээрээ очоод өөрийн амьдардаг Тур хот руу буцахаар Лилль-Фландри өртөөн дээр галт тэрэг хүлээж байх зуур цагдаагийнхан түүнийг шалгажээ. Ингээд 19 настай монгол охин Монголын паспортаа үзүүлсэн байна.

 

"Тэд энэ паспортыг хуурамч гэж бодсон" хэмээн Энхжин  La Nouvelle République сонинд ярьжээ.

 

Ингээд Энхжинд оршин суух зөвшөөрөл байхгүйн улмаас түүнийг цагдаагийн хэсэгт 24 цаг саатуулжээ.

"Намайг саатуулчихна гэж огт бодоогүй. Би ямар ч муу зүйл хийгээгүй, надад ердөө л оршин суух зөвшөөрөл байхгүй байсан" гэж Энхжин ярьсан байна.

 

Ингээд бүтэн өдөр камерт саатуулагдсан Энхжин маргааш үд дунд нь саатуулах байрнаас гарчээ. Түүнийг аль болох богино хугацаанд Францын нутаг дэвсгэрийг орхихыг шаардсан байна.

 

Энхжингийн хувьд Монгол буцах шалтгаангүй гэнэ. "Тэнд өвөө эмээ минь амьдардаг, найз нөхөд байхгүй, надад хийх зүйл ч байхгүй. Миний бүх амьдрал энд л байна" хэмээн Энхжин хэвлэлийнхэнд ярьжээ. Тэрбээр 2015 онд Тур хотод ээж дээрээ иржээ. "Миний ээж улс төрийн шалтгаанаар Монголоос явсан" хэмээн тэрбээр ярьсан байна.

 

Энэхүү явдлыг эсэргүүцэн “Lycee Jean Monnet” сургууль “Change.org”-д гарын үсэг цуглуулж, тус сургууль оршдог мужийн захиргаанд захидал илгээжээ. Одоогийн байдлаар “Change.org” сайт дээр байршсан өргөх бичигт 1970 хүн дэмжин саналаа өгсөн байна.

 

"Тэр зургаан жил Францад амьдарч байна. Тэр ирээдүйтэй суралцагч. Гэтэл түүнийг Францын нутаг дэвсгэрийг орхихыг шаардаж байна. Энэ бол утгагүй хэрэг!" хэмээн сургуулийн захиргаа change.org дээр байршуулсан өргөх бичигтээ онцолжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Энхжин хэдэн долоо хоногийн өмнө оршин суух зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан бөгөөд энэ асуудлыг нэн яаралтай судлан шийдвэрлэхийг сургуулийн захиргаа уриалсан байна. Мөн "цагдаагийн хэлтэст хорьж саатуулсан сэтгэлзүйн цочрол үзүүлэхүйц үйл явдлын дараа" энэ асуудлыг нэн яаралтай шийдэх ёстой гэж сургуулийн захиргаа үзэж байгаа аж.

 

Энхжин бакалаврын боловсрол эзэмшин, экологийн менежментийн салбарт үргэлжлүүлэн сурах хүсэл эрмэлзэлтэй бөгөөд уншигч та түүнийг боловсролтой болоход нь дэмжихийг хүсвэл ЭНД дарж цахим өргөдөлд гарын үсэг зурах боломжтой юм.

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол:
ээж нь улс төрийн шалтгаантай монголыг орхисон гэжээ энэ юу гэсэн үг вэ дэлхий дээр монголоос өөр юу хүссэнээ ярьдаг, хийдэг нэг ч улс гүрэн байхгүй буюу улс төрийн шалтгаанаар хэнийг амьдрах аргагүй болгодоггүй цорын ганц улс шүү
2021-05-26
zochin:
medrel muutai yum,mongol ornig muugaar....zz
2021-05-26
Ер нь бол шал худлаа ажил. Өөрсдийнхөө амьдралын төлөө лаларын түүх зохиосон эцэг эх
2021-05-26
zo:
eh orondoo irj sursan zuilee hii
2021-05-25
mongolyg ashiglakh gesen khumuus l baikh yum
2021-05-25
eej ni uls turiin shaltgaanaar genee. Mongol ulsiin irgen yamar uchiraas uls turiin shaltgaan baih we bugd hudlaa yarisan nuhduud baidag
2021-05-25
монголчууд хүүхдүүдээ гадаадад үлдээх гэж их л юм болох юм. монголоо голсон хүмүүс цаашаа л гэхээс.
2021-05-25
Зочин:
Оршин суух зөвшөөрөлгүй байна гэдэг өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Үүнийг өмгөөлж болохгүй ээ. Оршин суугаа орныхоо хууль дүрмийг хүндлэн дагаж мөрдөх ёстой
2021-05-25