Энэтхэгийн хоёр мужийн хүн амыг нүүлгэн шилжүүлж эхлэв

img

"Яас" циклон ойртож ирж байгаагийн улмаас Энэтхэгийн Одиша болон Баруун Бенгал мужуудын эрх баригчид хүн амыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлжээ. Цаг уурчдын сэрэмжлүүлснээр, хүчтэй шуурга эрэг орчмыг чиглэн ирж яваа гэнэ. 

"Тавдугаар сарын 26-ны өдөр гэхэд Яас циклон Одиша болон Баруун Бенгалын хойд эрэгт хүрнэ" хэмээн Энэтхэгийн цаг уурын албанаас мэдээлжээ.

 

Дээрх хоёр мужийн эрх баригчдын мэдээлснээр, эргийн дагуу суурингуудаас 140 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх юм байна. Хүчтэй шуурганаас үүдэлтэй хор уршигтай тэмцэхийн тулд Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний хүчин хүчтэй шуурга болох мужуудад мэргэжилтнүүдийн 100 гаруй баг ажиллуулж байгаа гэнэ. Циклоны  улмаас тавдугаар сарын 26-28-ны өдрүүдэд аадар бороо орж, хүчтэй салхилна гэж цаг уурчид сэрэмжлүүлжээ.  

 

Энд дуулгахад, өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн баруун хэсэгт хүчтэй шуурга болж, байгалийн гамшиг нүүрлэсний улмаас 12 хүн амиа алдаж, 200 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж байлаа. Тухайн үед Мумбай хотын ойролцоох баруун эргээр циклон дайрч, цагт 100км/цагийн хурдтай хүчтэй салхины улмаас мод булгарч, цахилгаан дамжуулах шугам сүлжээнүүд гэмтэн, агаарын харилцааг зогсоож байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

яацан газар вэ нөгөө олон хувилгаан лам нар юу чаддаг юм бол
2021-05-25