Япон сумогийн ордонд дархлаажуулалтын цэг нээжээ

img

Даваа гарагт Токио хотын сумогийн ордонд дархлаажуулалтын цэг байгуулжээ. Япон өндөр хөгжилтэй бусад орнуудаас дархлаажуулалтын үзүүлэлтээрээ хоцорч байгаа тул иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор ийнхүү сумогийн ордонг ашигласан байна. 

 

Олимпын наадмын үеэр боксын тэмцээн зохион байгуулахад ашиглах ордон Сумида дүүрэгт байх бөгөөд энэ дүүргийн 65 болон түүнээс дээш насныхан сумогийн ордонд ирж эхний тунгаа хийлгэжээ.

Kyodo агентлагийн мэдээлснээр, энгийн дархлаажуулалтын цэгээс ялгаатай нь энэ ордонд ирсэн хүмүүс үзэгчдийн суудалд сууж, эмч нарын ажиглалтад 15 минут байх хугацаандаа дэлгэцээр сумо үзэх боломжтой байсан гэнэ. Мөн гарах хэсэгт сугалаа явуулж, сумочдын дүрс бүхий KitKat шоколаднаас эхлээд карри хүртэл сумогийн сэдэвтэй төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйл бэлэглэжээ. 

 

Сумогийн ордонд вакцин тариулах хүсэлт гаргасан 759 хүнээс 230 хүнийг сугалаагаар тодруулсан байна. Түүнчлэн ахмад сумочид ч энэ ордонд дархлаажуулалтад хамрагджээ. Энэ арга хэмжээ нь нэг удаагийнх байсан ч зургадугаар сард сумогийн ордныг дахин  дархлаажуулалтын цэг болгон ашиглахаар төлөвлөж байгаа талаараа албаныхан мэдээлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ