ОХУ: Иргэдийн тал орчим хувь нь цахилгаан машин авах хүсэлтэй

Оросуудын 45 хувь нь цахилгаан машин байгальд ээлтэй, аюулгүй тул ийм машин авах хүсэлтэй байдаг гэсэн судалгаа гарчээ.
РИА Новости агентлагийн мэдээлснээр, судалгаанд оролцогчдын 55 орчим хувь нь цахилгаан машин авах боломжгүй гэж хариулсан байна. Харин цахилгаан машин авах хүсэлтэй хүмүүсийн 37 хувь нь энэ сонголт байгаль орчноо хайрлах эрмэлзлээс үүдэлтэй гэсэн бол 34 хувь нь бусад энгийн машинуудтай харьцуулахад аюулгүй, харин 17 хувь нь инноваци, шинэлэг технологд дуртай тул цахилгаан машин сонгосон гэж хариулжээ.
Судалгаанд оролцогчдын 16 хувь нь цахилгаан машинуудад засвар үйлчилгээ хийхэд хямд, хөдөлгүүр нь бензин хөдөлгүүрээс хямд гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол судалгаанд оролцогчдын 10 хүн тутмын нэг нь "трэнд дагах хүсэлтэй" тул цахилгаан машин худалдаж авах хүсэлтэй гэж хариулжээ.
Гэхдээ оросуудын 46 хувь нь цахилгаан машин өндөр үнэтэй тул худалдаж авч чадахгүй байгаа гэж хариулсан бол аккумлятор муу, туулах зам бага гэдэг шалтгаанаар 37 хувь нь, 29 хувь нь дэд бүтцээс болж, 12 хувь нь цахилгаан машины загварын сонголт муу тул энэ төрлийн машин авахгүй эгж хариулсан байна. Мөн судалгаанд оролцогчдын 31 хувь нь цахилгаан машины татварыг цуцлах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ