Нурмагомедов ээжийнхээ төлөө 100 сая долларын тулаанаас татгалзжээ

Оросын холимог тулаанч Хабиб Нурмагомедов Америкийн боксчин Флойд Мэйуэзертэй тулалдахаас татгалзжээ. Энэ талаар Оросын тамирчны менежерээс авсан эх сурвалжтайгаар Sportskeeda мэдээлжээ.
Менежерийн өгүүлснээр, энэ тулааны төлөө Хаби Нурмагомедовт 100 сая доллар амалсан ч Нурмагомедов татгалзсан байна. Учир нь спортоос зодог тайлна гэж амалсан тул энэ амлалтаа зөрчихгүй гэж шийджээ.
"Би зодог тайлсан. Ээждээ карьераа дуусгана гэж амалсан тул хэлсэн амандаа хүрнэ. Ээж намайг дахин тулалдахыг зөвшөөрвөл би тулалдаж магадгүй л юм. Гэхдээ тэр тулалдахыг хориглож байгаа" гэж Хабиб хэлсэн" хэмээн менежер нь эх сурвалжид мэдээлсэн байна.
Нурмагомедов 2020 оны 10 дугаар сард Америкийн тулаанч Жастин Гейжиг ялсныхаа дараа тулааны спортоос зодог тайлсан юм. Энэ үедээ тэрбээр зодог тайлна гэж ээждээ амалсан тул ийм алхам хийж байгаа хэмээн мэдэгдэж байв. Өдгөө 32 настай Хабиб Нурмагомдов UFC-ийн хөнгөн жингийн аварга бөгөөд 29 тулаанд бүгдэд нь ялж байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ