ОУХМ Д.Болдбаатар Гавъяат тамирчин болжээ

Монгол улсаа төлөөлөн техник спортын олимп гэгдэх дэлхийн хамгийн хүнд хэцүү Дакар ралли уралдаанд амжилттай уралдаж бариалан тив дэлхийд Монгол улсынхаа нэрийг мандуулж явсан автомото спортын шилдэг тамирчин ОУХМ Д.Болдбаатар гавъяат тамирчин цолоор энгэрээ мялаахаар болжээ.
Тэрээр техник спортоос төрж буй анхны гавъяат тамирчин бөгөөд Дакар раллид 2 удаа финиш, Торгоны зам раллид 1 удаа финиш, японы SSER Rally Mongolia уралдаанд 9н удаа түрүү, гадаад дотоодын тэмцээнүүдээс 80гаруй алт, 36н мөнгө, 10гаруй хүрэл медаль хүртсэн арвин их амжилтын эзэн билээ. Бумбадай хэмээх нэрээрээ авто мото спортынхондоо хүндлэгдэх түүний алтан шар зам өөдрөг байгээ.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ