Дархлаажуулалтын болон PCR шинжилгээний цэгүүд өнөөдөр хэвийн ажиллана

img

 

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 1135, II тунд 21998, нийт 23133 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98.9 хувь буюу 943478 нь I тунд, 66.9 хувь буюу 637699 нь II тунд хамрагдаад байгаа аж.

 

Өнөөдөр /2021.05.26/ нийтийн амралтын өдөр хэдий ч дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00, PCR шинжилгээний зургаан цэг 09:00-12:00 цагийн хооронд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин 3, явуулын 3 шинжилгээний цэг ажиллана.

 

Өнөөдөр ажиллах PCR шинжилгээний цэгүүд:

  1. Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг

  2. Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг

  3. Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг

  4. Баянзүрх дүүрэг- “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай

  5. Сонгинохайрхан дүүрэг- Таван шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай

  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.

 

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд:

Улаанбаатар хотод явуулын нэг, суурин 56 цэгт дархлаажуулалтын 109 багийн 707 эмч, ажилтан ажиллаж, 29679 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ