ШУУД: Шинээр 680 тохиолдол батлагдаж, 685 хүн эдгэрлээ

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.26/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 7831 сорьцод шинжилгээ хийснээс 680 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 54 414 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын  634 нь Улаанбаатар хотод, 46 нь орон нутагт  байна. Тодруулбал, Орхонд 19, Булганд 10, Архангайд 3, Төв аймагт 10, Өвөрхангайд 3  тохиолдол  тус тус бүртгэгджээ. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 685 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 48 041 болж байна. Коронавирусийн халдварын улмаас хоёр хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 257 болж байна. 

 

Өнөөдрийн байдлаар 4234 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2148 хүн хөнгөн, 1472 хүндэвтэр , хүнд 495, маш хүнд 119 хүн байна. 

 

Г.Мичид 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ