БНХАУ: Барилгад дэлбэрэлт болж, хоёр хүн амиа алджэ

img

Хятадын зүүн хойд нутагт орших Хар мөрөн мужид офисын барилгад дэлбэрэлт болсон талаар БНХАУ-ын Төв телевиз мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дэлбэрэлтийн улмаас хоёр хүн амиа алдадж, таван хүн шархадсан байна. Энэ хэрэг Хар мөрөн мужийн Муданжян тойргийн Дуннинд тавдугаар сарын 26-ны 07:49 цагт болжээ. Дэлбэрэлт "Хуашэн" компанийн офисын барилгад болсон байна. 

 

Дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхойгүй, хэргийн газарт аврагчид, гал сөнөөгчид болон эмч нар ажиллаж байгаа аж. Гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mongolian terroism
2021-05-26
байсхийгээл өндөр барилга нурна. үнэхээр юм болгон нь чанаргүй нэг хэрэглээний
2021-05-26