"Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал Т.Мөнхбаярт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

img

-Д.Хаянхярваа: Т.Мөнхбаяртай хамтран ажиллахдаа түүнээс баг хамт олноо чадварлаг удирдах, богино хугацаанд ажлаа зөв оновчтой зохион байгуулах сайн менежерийн олон давуу чанарыг мэдэрсэн-

 

 “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компани “Эрдэнэс Силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаярт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 109 дүгээр зарлигаар Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цол хүртээн “Сүхбаатарын одон”-гоор шагнав.

 

Энэ үеэр “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх Д.Хаянхярваа "Т.Мөнхбаяртай хамтран ажиллахдаа түүнээс баг хамт олноо чадварлаг удирдах, богино хугацаанд ажлаа зөв оновчтой зохион байгуулах сайн менежерийн олон давуу чанарыг мэдэрсэн" хэмээв. Тэрбээр Т.Мөнхбаяртай хамтран ажиллахдаа түүнээс баг хамт олноо чадварлаг удирдах, богино хугацаанд ажлаа зөв оновчтой зохион байгуулах сайн менежерийн олон давуу чанарыг мэдэрч харж байлаа. Идэр залуу насандаа улс нийгэмдээ үнэтэй хувь нэмэр оруулахуйц ажлыг сайн зохион байгуулж ажлын ур чадвараа батлан харуулснаар төрийн өндөр дээд эрхэм цолыг хүртлээ. Цаашдын ажил хөдөлмөрт нь илүү өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

“Эрдэнэс Силвер ресурс” ХХК нь Монгол Улсын стратегийн орд газар Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг богино хугацаанд амжилттай зохион байгуулж “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль”-ийн хүрээнд зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй байсан 228.5 мянган ахмадын 695.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэн, 216 мянган зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг олгох 216.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг мөнгөжүүлсэн юм.


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ