Монголчууд Латин Америкийн долоон улсад визгүй зорчдог боллоо

Монгол Улс 2016-2019 онд гадаадын 16 улстай визгүй зорчих хэлэлцээр байгуулснаар манай улсын энгийн паспорттай иргэд 23 улсад, дипломат паспорттай иргэд 33 улсад, албан паспорттай иргэд 27 улсад визгүй зорчиж байна.
Тэгвэл визгүй зорчих улсын тоо нэмэгджээ. "Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Перу Улс хоорондын хэлэлцээр"-т өчигдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Бээжин хотноо гарын үсэг зуржээ. Ингэснээр Монгол Улсын иргэд Латин Америкийн бүс нутагт орших Аргентин, Бразил, Чили, Перу, Уругвай, Куба, Эквадор улсад 30-90 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчдог болж байна. Мөн Коста Рика болон Парагвай улстай визний хэлэлцээр хийгдэж байгааг Монгол Улсаас Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг мэдээллээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ