Нийслэлчүүдийн 99 хувь нь вакцины эхний тундаа хамрагджээ

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 879, II тунд 18437, нийт 19316 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.1 хувь буюу 944539 нь I тунд, 68.9 хувь буюу 656751 нь II тунд хамрагдаад байна.
Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотод явуулын нэг, суурин 56 цэгт дархлаажуулалтын 117 багийн 767 эмч, ажилтан ажиллаж, 22860 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ