Д.Ганбат: Танай намаас М.Энхболд дарга гайгүй ажилласан
2021-05-27

Н.Алтанхуяг: Биднийг хулхидаад байна уу

 

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд танхимд 5 гишүүн, цахимаар 35 гишүүн оролцож байна. Өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг горимын санал гаргалаа. Тэрбээр "Гудамж талбайд биш УИХ-ын танхимд асуудлаа шийдэхээр ойлголцсон. 20 гаруй хоног өнгөрч байхад ганц хоёр удаа цугласан болоод, энэ ажил ерөөсөө явдаггүй. Хулхидаж байна уу. Ажлын хэсгийг хурдан ажиллуулаад, УИХ-аар энэ асуудлыг хэлэлцье. Олон нийт ч ямар албан тушаалтан ямар хууль дүрэм зөрчсөнийг сонсох нь зүйтэй. 

 

 

Монголд хууль ёс хэрэгжиж, шударга байхын төлөө АН-ын бүлгийн 13 гишүүн долоо хоног өлсгөлөн зарласан. Бид хэн нэгэн хүний төлөө, албан тушаалын төлөө өлсөж цангаагүй. Харин төрийн байгууллага, тэр дундаа ҮХЦ, шүүхийн байгууллага нэг намын захиалгаар ажиллаж, хууль зөрчиж байгааг эсэргүүцэж өлсгөлөн зарласан. Гэтэл ажлын хэсэг чинь таг боллоо. Ц.Мөнх-Оргил гэдэг нөхөр тэрийг хийхгүй. Ц.Мөнх-Оргил, С.Батболд гээд танай МАН дотор байгаа, Монголын баялгийг гадаадад гаргаж хураасан хүмүүстэйгээ тэмцэхгүй бол явахгүй. Эхэлсэн ажлаа дуусгаж, үр дүнг нь олон нийтэд ил тодоор УИХ-ын чуулган дээр яриач" гэсэн горимын саналыг гаргалаа. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсгийг яаралтай хуралдаж, асуудлыг хэлэлцэхийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилд чиглэл болголоо.

 

10.00 цагт:

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав. Санаачлагч танилцуулгадаа "Монгол Улсын хүн амын 47.5 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Аж ахуйн нэгжийн 75.8 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж, ДНБ-ий 64.7 хувийг бий болгож байна. Улаанбаатар хот хүн ам, эдийн засгийн цогцолбор төв болсон ч хэт төвлөрөлтэй холбоотойгоор олон асуудал тулгамдаж байна. Цаашид Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг шинээр тодорхойлж, эрүүл аюулгүй амьдралын орчин бүрдүүлж, иргэд олон нийтийн оролцоонд тулгуурласан сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгон хөгжүүлэх асуудлыг УИХ-ын байнгын хорооны түвшинд авч үзэх шаардлагатай байна. Тиймээс УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсанаа танилцуулав. 

 

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат: Улаанбаатар хотод гайгүй ажилласан хэдхэн дарга бий. Танай намаас М.Энхболд даргыг гайгүй ажилласан гэж бодож байна. Манай намын Э.Бат-Үүл, Наранцацрал даргын үед хот гайгүй болох гэж байсан. Одоо та нар бол элгийг нь авч байна. Ойр зуурын юмаар хуурдаг. Та нарын хандлага буруу байна. Ийм зүйлийг хувийн хэвшлийнхэн, инженер техникийн ажилтнууд тооцоо судалгаанд дээр хийдэг. Хэдэн авлигачид уул уурхайгаас олсон мөнгөөрөө Улаанбаатар хотыг бетонон ширэнгэ болгож байна. Та нар бие биедээ юу ч хэлж чадахгүй. Тиймээс Улаанбаатарыг ийм болгосон. Чаддаг хүнийг нь гаднаас уриад гуйлгаад хийлгэ. 

 

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:  Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын түр хороо байгуулах асуудлыг зарчмын хувьд дэмжиж байна. Монгол Улсын хүн амын тал хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Улаанбаатар хотын хөгжлийн асуудлыг нэг чиг мөр болгох асуудлыг парламент шийдэж өгөх нь зөв. Цаашид Нийслэлийн эрхзүйн байдлын хуулийг УИХ яаралтай батлах хэрэгтэй. Олсон орлого, татвар мөнгөө захиран зарцуулах эрхийг нь Улаанбаатар хотод нээж өгөх нь зөв. АН хотыг удирдахаараа мундаг болоод байгаа юм биш. МАН хотыг удирдахдаа алдаа дутагдал ч гаргасан авууштай ажил ч хийсэн гэдгийг энд хэлье.

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Улаанбаатар хотын хөгжил хотын төлөвлөлтөөс эхэлнэ. Танай, манай нам гээд байх юм байхгүй. М.Энхболдын үед Улаанбаатар хот дампуурах суурь нь тавигдсан. Замбараагүй худалдсан газар хотын төлөвлөлтийг дээд зэргээр алдагдуулсан. Тиймээс чадалтай хүмүүсийг авч ажилуулаач. Та нар хотын даргаар хэдэн ч хүн сольж ажиллуулав, одоо ямар нөхөр ч байдаг юм. Өөрсдөө чадалгүй байж болно, ядаж чадалтай, мэргэжилтэй хүмүүс авчирч ажиллуулаач. Цүнх барьдаг, намчин хэдэн бацаантай. Тэдний хийдэг ажил гэж юу байхав дээ. Шинжлэх ухаан, хот төлөвлөлт мэдэхгүй. Таван төгрөгөөр газар зарахыг л мэднэ. Ийм байхад юун жаргал, Улаанбаатар зовлонгийн далай болсон. 

 

Ийн гишүүд дэмжсэнээр уг төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Bayr:
Shaaldaa golog min
2021-05-29
гийчин:
5-ийн битон царайлсан юм чинь юу юу гэж сориорно вэ. "Хандлага" энтэр гэсэн үгийг өөрөө ойлгодог болов уу?
2021-05-28
Iim ichdeggui mongonii toloo uhen hatan shunaltddag ene emegteig BATTSETSEGIIG saidiin suudlaas n ogtsruulj zailuulaach. Ard tumen eh orniihoo toloo bish, huviin erh ashgiig 1rt tavidag iim shunaltanguudiig zailuulaach. Bid demjihgui.
2021-05-28
Iim ichdeggui mongonii toloo uhen hatan shunaltddag ene emegteig saidiin suudlaas n ogtsruulj zailuulaach. Ard tumen eh orniihoo toloo bish, huviin erh ashgiig 1rt tavidag iim shunaltanguudiig zailuulaach. Bid demjihgui.
2021-05-28
Iim ichdeggui mongonii toloo uhen hatan shunaltddag ene emegteig saidiin suudlaas n ogtsruulj zailuulaach. Ard tumen eh orniihoo toloo bish, huviin erh ashgiig 1rt tavidag iim shunaltanguudiig zailuulaach. Bid demjihgui.
2021-05-28
YAAGAAD HUULI BUS SONGUULI BOLOH BOLCHOOD BAIHAD DUUGUI SUUGAAD BAIDGIIN BOL, ARDCHILSAN GEGCH NAMIINHAN, SHAL HUDLAA GARUUD BISHUU
2021-05-27
AN-nhaan ta nar shig novshnuud baigaa bolohoor, AN sunusun, ardchilal sunusun yum sh tee, buhel buten 20 honogt heltsliin shireend suugaagui bol ta nar zugeer l dvr esgegchid, uls turiin yanhanuud, oor hen ch bish, haramsalrai baina
2021-05-27
Манан! Эрдэнэтийг хувьдаа улсын мөнгөөр авч тэнэгтэв! Улаанбаатар дампуурав. Үүнийг гайгүй гэнэ?
2021-05-27
Зочин:
АН -ын хэдэд боловсрол, төрийн хүний ноёг нуруу л дутаад байх шиг харагддаг
2021-05-27
ыбыб:
Ганбат тэр Миеэгээс газар аваагүй л бол гайгүй ажиллассан гэж хэлэх ямар ч үндэслэл байхгүй. Ер нь Миеэ болон түүний өмнөх хотын дарга нар яг юу хийх ёстойгоо огт ойлгоогүй. Тэрнээс хойш Үүл дарга нтр арай гайгүй болгох гэсэн боловч бараг оройтсон. Одоо бол бүр хэцүү болж байна. Морь мал уядаг архи уудаг, хувийн хэвшилд ажиллаж үзээгүй, дарга буурьтай нөхдүүд юу ч хийддэггүй гэдгийг харлаа үзлээ одоо болоо юм биш үү?
2021-05-27
Зочин:
Хүрэлсүх Алтанхуягаас айгаад сонгуулийн хороог хууль бус шийдвэр гаргахад нь шууд нөлөөлж нэр дэвших эрхийн хасуулж чадсан лалар
2021-05-27
Зочин:
Алтанхуяг өлсөж цангаагүй нь туйлын үнэн шүү.
2021-05-27
zochin:
Altanxuyagiig ner devshyylex gej ulssun gej oilgoj bsan. Tegsen ygyi bsan yum bn. Odo yu ch oilgoxoo bailaa.
2021-05-27
зочин:
хүүхэд нохойн доог болсон өлсгөлөн, ковидын хуулиа дагаж хүн цуглуулаагүй ч гэх шиг.
2021-05-27