ОХУ-тай холбоотой агентлаг Пфайзер вакциныг харлуулах аян өрнүүлжээ

img

 

Бионтеч/Пфайзер вакцин тариулсны дараа олон зуун хүн нас барсан талаарх мэдээллийг олон нийтийн дунд түгээхийн тулд Герман болон Францын блогчдод мөнгө санал болгосон гэж Британийн The Guardian сонин мэдээлжээ. 

 

Сонины мэдээлснээр, Лондонд байрлалтай Fazze пиар-агентлаг Пфайзер вакцин тариулсны дараа олон зуун хүн нас барсан талаар дагагчидаа ярих саналыг Герман болон Францын блогчид, инфлюнсерүүдэд тавьж, үүний төлөө мөнгө амалсан байна.

Тавдугаар сарын 25-ны өдөр агентлагийн төлөөлөгчид шинжлэх ухаан, эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг, Францын видеоблогчидтой холбогдон, "Пфайзер вакцины дараа амиа алдсан хүмүүсийн тоо АстраЗенека вакцинаас үүдэлтэй нас баралтаас ч их байгаа" гэж дагагчиддаа тайлбарлахыг хүссэн гэнэ. Тэд англи хэлээр маш муу ярьж байсан гэж эх сурвалж мэдээлжээ.

Мөн блогчдыг Ле Монде сонин болон Реддит зэрэг вакцины дараах нас баралтын талаар мэдээлж байсан хуучин мэдээ бүхий эх сурвалжуудыг иш татахыг хүссэн гэнэ.

 

Оростой холбогдох сэжим

 

Францын алдартай видеоблогчин Лео Грассе Fazze агентлагаас ирсэн цахим захидлын скриншотыг Твиттер хуудсандаа нийтэлжээ. Энэ захиалгыг өгсөн компани вакциныг харлуулахад зориулсан асар их төсөвтэй бөгөөд гэхдээ энэ зуучлагч агентлаг үйлчлүүлэгчийнхээ нэрийг хэлэхээс татгалзсан гэнэ.

 

Германы нэртэй блогчин Мирко Дрочман ч мөн ийм утга бүхий захидлын хуулбарыг олон нийтийн сүлжээнд байршуулжээ. 


LinkedIn олон нийтийн сүлжээн дэх мэдээллээс үзвэл Fazze агентлагийн удирдлагууд Москвагаас ирсэн, өмнө нь Оросын бизнесменүүд үүсгэн байгуулсан нэгэн агентлагт ажиллаж байсан гэж The Guardian сэтгүүлчид бичжээ. 

 

Fazze агентлаг Лондонд " 5 Percy Street" гэх хаягтай гэж мэдээлсэн ч тэнд ийм агентлаг бүртгэлгүй байгааг сэтгүүлчид олж мэдсэн байна. Тавдугаар сарын 25-ны өдөр энэ агентлаг сайтаа хааж, Инстаграм дахь хуудсаа хувийн тохиргоонд оруулжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хорвоо ийм ш дээ:
Файзер гээд онцлоод байх юмгүй ээ.Америк тэргүүтэй барууны орнууд Орос,хятадын хөгжүүлсэн вакциныг чамлахааргүй л харлуулж хихаж хавчин ДЭМБ-д хүртэл шахалт үзүүсэн ш дээ хэн хэнийгээ хэлэлтгүй дээ
2021-05-27
бодох л бодол:
Америк ажиллаж амьдардаг монгол залуу вакцин хийлгээд зөндөө олон хүн үхсэн түүнийгээ нуугаад байдаг нилээд дээхэн ярьж байсан.Шинэ вакцин урт удаан хугацаандаа ямар нөлөө үзүүлэхийг таниж мэдээгүй л байна дөө. Яаж ч бодсон 100 жилд туршигдсан технологи нь зүгээр волов уу? Бас зэрлэг ч байна уу?тээвэр нь байна уу? угтаан бол Сармагчингийн зэрлэг л амьтаны эснээс орос,хятад европ нь байна уу? хүнийх нь хүндээ арай илүү нийцтэй ойр байх гэж бодоод би дүүрсэн хэрэг гээд л хятад вакцин хийлгэсээн.
2021-05-27