ШУУД: Шинээр 653 тохиолдол батлагдаж, 533 хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.05.27/ хийлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 6237 сорьцод шинжилгээ хийснээс 653 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 55 067 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 625 нь Улаанбаатар хотод, 28 нь орон нутагт байна. Тодруулбал, Орхонд 12, Булганд 3, Архангайд 2, Төв аймагт 9, Ховд аймагт 2 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 533 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 48 674 болж байна. Коронавирусийн халдварын улмаас хоёр хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 259 болж байна.
Өнөөдрийн байдлаар 4285 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2167 хүн хөнгөн, 1521 хүндэвтэр , хүнд 479, маш хүнд 118 хүн байна.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ