БНХАУ онгоцонд нэг удаагийн сав, баглаа ашиглахыг хориглоно

Хятад улс дотоодын нислэгүүдэд хуванцараар хийсэн нэг удаагийн сав, баглаа боодол ашиглахыг хориглох гэнэ. Энэ талаар БНХАУ-ын Иргэний агаарын тээврийн газар мэдэгдсэнийг Жэнминь жибао мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2022 оноос эхлэн энэ журам үйлчлэх бөгөөд байгальд задардаггүй хуванцараар хийсэн нэг удаагийн уут, сав, соруулыг онгоцонд ашиглахыг хориглох юм байна. Энэ арга хэмжээ нь жилд 2 сая зорчигч нэвтрүүлэх чадвартай нисэх буудлуудад ч хамаарах гэнэ.
Цаашлаад, 2023 оноос эхлэн бүхий л үндэсний нисэх буудлууд болон олон улсын зорчигч тээврийн нислэгүүдэд нэг удаагийн хуванцар эдлэл ашиглахыг хориглох юм байна. Хятадын зарим агаарын тээврийн компаниуд дахин боловсруулахад тохиромжтой түүхий эдээр хийсэн сав, баглаа ашиглаж эхэлсний дээр онгоцонд гарсан хог хаягдлыг ангилж хаяад багагүй хугацаа өнгөрүүлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ